АНУ-ын Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтайгаас коронавируст халдвар илэрсэнтэй холбогдуулан АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудыг шат дараатайгаар шинжилгээнд хамруулж байна.
Энэ удаад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон түүний гэргий Сюзан Помпео нараас шинжилгээ авахад шинжилгээний хариу нь сөрөг гарчээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео есдүгээр сарын 15-наас хойш АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаагүй юм. Гэхдээ ойрын өдрүүдэд гадаад айлчлал хийх учраас ийнхүү шинжилгээнд хамруулсан байна.
Майк Помпеогийн хувьд өнгөрсөн хоёр долоо хоногийн дотор ийнхүү дөрөв дэх удаагаа шинжилгээ хийлгэж байгаа нь энэ юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сарын 04-08-ны өдрүүдэд Азид айлчлах хуваарьтай байгаа бөгөөд Ази тивийн айлчлалын хүрээнд аравдугаар сарын 07-ны өдөр Монгол Улсад албан айлчлал хийх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Ашгүй дээ Титэм вирус хөгшчүүлд хатуу байгаа.Трамп нь харин яадаг бол доо.