Коронавирусний халдвартай гэж оношлогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Тэргүүн хатагтай Меланиа Трамп нарыг “Уолтер Рийд”-ийн нэрэмжит цэргийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна.
Трамп болон түүний гэргийд эхний ээлжинд эсрэг биет үүсгэх зорилгоор 8 грамм Регенероны поликлон уулгажээ.
Түүнчлэн өдөрт нэг шахмал аспирин болон витамины комплекс хийж байхаар болсныг Ерөнхийлөгчийн эмч Шоон Конли мэдэгдсэн байна.
Трампын биед одоогоор хөнгөн халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрч байгаа бол гэргий Меланиа Трампын биед толгой өвдөх, халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрч буй аж.
АНУ-ын хуульд зааснаар АНУ-ын Ерөнхийлөгч үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд дэд ерөнхийлөгчид эрх мэдэл шилждэг.
Энэ талаар олон хэвлэлүүд өөрсдийн таамгаа дэвшүүлсэн ч Цагаан ордноос ямар нэгэн байдлаар эрх мэдэл шилжүүлээгүй, Ерөнхийлөгч эмнэлгийн өрөөнөөс албан үүргээ гүйцэтгэх боломжтой гэж мэдэгджээ.
Эх сурвалж: USA Today
Сэтгэгдэл ( 1 )
Түргэн илааршихыг хүсэн ерөөе!