Цагаан ордонд хэвлэлийн хуралд оролцсон сэтгүүлчдээс халдвар илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 03

АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний зөвлөхөөс халдвар илэрсэн гэх мэдээллийн дараа Цагаан ордонд хэвлэлийн хуралд оролцсон сэтгүүлчдээс шинжилгээ авахад гурван сэтгүүлчээс коронавируст халдвар илэрчээ.

Цагаан ордны захиргаанаас гаргасан мэдээллийг харвал халдвар илэрсэн сэтгүүлчид орон нутгийн цагаар баасан гарагийн өглөө Цагаан ордны зүүн жигүүрийн танхимд хэвлэлийн хуралд оролцсон байна.

Одоогоор халдвар илэрсэн сэтгүүлчдийн биеийн байдал тогтвортой толгой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч байгааг CNN агентлаг мэдээллээ.

Цаашид Цагаан ордонд ойрын хоёр долоо хоногийн дотор албан ажлаар орсон, сенатор болон бусад албан тушаалтантай уулзсан хүмүүсийг тогтоон шинжилгээ авах, тусгаарлах ажиллагаа үргэлжлэх аж.


Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top