АНУ-ын нууц албаны 11 ажилтан коронавирусээр халдварлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 03

АНУ-ын Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг хамгаалах үүрэг хүлээдэг нууц албаны 11 ажилтан коронавирусээр халдварласан тухай The New York Times сонин мэдээллээ.

Дээрх тоо нь наймдугаар сараас хойш хийсэн судалгаа аж. Цаашид нууц албаны ажилчдаас илрэх халдвар нэмэгдэх төлөвтэй гэдгийг АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ.

Халдвар ийнхүү илэрч байгаа нь хүн хоорондын зай барьдаггүй, халдвар хамгааллын дэглэм, журам мөрддөггүйтэй холбоотой гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард болсон нууц албаны сургалтын хаалтын ажиллагааны үеэр халдварын тоо огцом нэмэгджээ.


Эх сурвалж: CNN

 

Top