Английн Ливерпуль клубийн довтлогч Садио Мане шинжилгээнд хамрагдахад коронавирус илэрчээ.
Одоогоор түүний биеийн байдал тогтвортой байгаа тул гэрт тусгаарлажээ.
Өнгөрсөн даваа гарагт премьер лигийн гуравдугаар тойргийн хүрээнд Арсенал клубтэй учраа таарахад тэрээр нэг гоол оруулсан юм.
Ийнхүү халдвар илэрсэн тул Ливерпуль болон Арсенал клубийн тоглогчид, арын албанынханд шинжилгээ хийсэн байна. Хариу нь удахгүй гаргах аж.
Өнгөрсөн улирлын аварга Ливерпуль клубийн хоёр ч тоглогчоос энэ долоо хоногт халдвар илэрлээ. Тус клубтэй гэрээ байгуулаад удаагүй Тиаго Алькантара коронавирусээр оношлогдсон юм.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл ( 0 )