Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Дархан хотын вирус судлалын салбар лабораторид 600 сорьцод шинжилгээ хийхэд коронавируст халдвар илрээгүй байна.
Одоогоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдлын тоо 313 байгаагаас 307 нь эдгэсэн юм.
Харин ХӨСҮТ-ийн клиникт одоогоор зургаан хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Батлагдсан тохиолдлын 90 гаруй хувь нь 20-24 насны залуус эзэлж байгаа бол халдварлагсдын 214 нь эрэгтэйчүүд эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар 4382 хүн тусгаарлалтад байна. Коронавируст халдвар тархаж эхэлснээс хойш Монгол Улсад нийт 72.4 мянган шинжилгээ хийжээ.