Трамп-Байдены эхний мэтгэлцээнд оролцсон 11 хүнээс коронавирус илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 03

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп, Ардчилсан намаас нэр дэвшигч Жое Байден нарын эхний мэтгэлцээнд оролцсон 11 хүнээс коронавируст халдвар илрээд байна.

Халдвар илэрсэн хүмүүсийн дийлэнх нь хэвлэл мэдээллийн ажилтан, сурталчилгааны ажилтан, мэтгэлцээнийг зохион байгуулагчид байгаа аж.

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас коронавируст халдвар илэрсний дараа мэтгэлцээн болсон Кливленд хотын захиргаа яаралтай шинжилгээ авч эхэлсэн билээ.

Уг мэтгэлцээнтэй холбоотойгоор коронавируст халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг Кливленд хотын захиргаанаас анхааруулжээ.

Халдварлагсдыг Кливленд хотын эмнэлэгт хэвтүүлэн тусгаарласан байна.


Эх сурвалж: NBC News

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top