АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний халдвартай гэдгээ нийтэд зарласнаас хойш 24 цаг өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал чухам ямар байгааг товч тоймлон хүргэе.
Баасан гараг: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп орон нутгийн цагаар шөнийн 01 цагийн орчимд твиттер хуудаснаа халдвартай гэдгээ зарласан. Үүний дараа Ерөнхийлөгчийн эмч түүний биеийг үзээд биеийн байдал нь тун хэвийн гэж зарлав.
Баасан гарагийн өглөө: Цагаан ордны Тамгын газрын дарга Марк Мийдоус сэтгүүлчидтэй уулзах үеэрээ түүний биед халдварын шинж тэмдэг илэрсэн ч сэтгэл санаа өндөр, эрч хүчтэй байсан тухай мэдээлэв.
Баасан гарагийн үдээс хойш: Ерөнхийлөгчийн эмчийн хэлснээр Трампын биед халдварын шинж тэмдэг илэрснээс хойш ихээхэн ядарсан тухай мэдээлэв. Улмаар түүнийг “Уолтер Рийд”-ийн нэрэмжит цэргийн эмнэлэгт хэвтүүлнэ гэдгээ нийтэд зарлалаа. Богино хугацаанд халдварын шинж тэмдэг нэмэгдэж байсан тул түүнийг эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй байсан тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Баасан гарагийн орой: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эмнэлэгт хүргэгдсэний дараа шинж тэмдэгийг нь саармагжуулах зорилгоор ремдесивир эмийг өгч эхлэв.
Шинж тэмдэг хэрхэн хүндрэх вэ: Коронавирусний эхний шинж тэмдэг илэрч эхлэхэд таваас долоо хоног шаардлагатай. Харин дараа нь амьсгалахад төвөгтэй болох зэрэг хүнд шинж тэмдэг илрэхэд таваас найм хоног шаардлагатай гэж эмч нар мэдэгджээ. Доналд Трампын шинж тэмдэг үүнээс хурдан хугацаанд хүндэрч буй тул цэргийн эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл ( 3 )
Манай Монгол эмч нар ч найдвартай эмчилнэ дээ. АНУ -ын эмч нар ч тавьж туугаад байгаа биздээ.
Маск зүүхийг эсэргүүцэж эрүүл мэндийн байгууллагынхантай хэл амаа ололцохгүй байсаар байгаад өөрөө халдвар авлаа даа Трамп
ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ , ТҮРГЭН ИЛААРШААРАЙ