Хуримын ёслолд оролцсон 33 хүнээс коронавирус илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 03

ХБНГУ-ын нийслэл Берлин хотод өнгөрсөн долоо хоногт болсон хуримын ёслолд оролцсон 33 хүнээс коронавирус илэрсэн тухай тус хотын Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Хотын захиргаанаас олон хүнийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон ч гэр бүлийн хүрээнд тэмдэглэсэн хуримын ёслолоос халдвар илэрсэн байна.

Берлин хотын Эрүүл мэндийн газраас хуримд оролцсон хүмүүсийн зорчсон газрыг тогтоохоор ажиллаж байгаа аж.


Эх сурвалж: Bild

Top