Трампын кампанит ажилд хандив цуглуулах ёслолд 206 хүн оролцжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас коронавируст халдвар илэрсний дараа Нью Жерси мужид болсон хандив цуглуулах арга хэмжээнд оролцсон хүмүүсийн тоог эцсийн байдлаар гаргажээ.

Халдварын шинэ голомт болоод байгаа тус арга хэмжээнд нийтдээ 206 хүн оролцсон байна. Эдгээрээс 30-50 хүн Ерөнхийлөгчтэй ганцаарчлан уулзсан тухай NBC суваг мэдээлжээ.

Хандивын арга хэмжээнд оролцсон хүмүүсээс Нью-Жерси мужийн захирагч асан Крис Кристи, Ерөнхийлөгчийн төлөөлөгч асан Келлэйн Конвей, Бүгд найрамдах намын зөвлөлдөх хорооны дарга Ронна МакДаниел нарын зэрэг 10 хүнээс коронавируст халдвар илрээд байгаа юм.

Трампаас халдвар илэрсэн даруйд Бүгд найрамдах намын Удирдах зөвлөлөөс нийт оролцогчдод хандан цахим шуудан илгээж болзошгүй эрсдэлээс хамгаалан өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөжээ.


Эх сурвалж: Politico

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top