Доналд Трамп тусгаарлалтаа зөрчиж, дэмжигчидтэйгээ “уулзжээ”

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Коронавируст халдвар илрэн Уолтер Рийдийн цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эмнэлгээсээ түр хугацаанд гарч дэмжигчидтэйгээ мэндчилжээ.

Тэрээр эмнэлгээс гарахдаа эмнэлгийн ажилчид болон удирдлагуудаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байна.

Эмнэлгээс гарсан хугацаандаа автомашинаас буугаагүй ч эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд түүний энэ үйлдлийг эрс буруушаажээ.

“Эмнэлэг гэдэг бол театр биш. Ерөнхийлөгч ч бай, жирийн иргэн ч бай халдвар хамгааллын дэглэм баримтлах ёстой. Энэ бол маш хариуцлагагүй, солиотой үйлдэл. Улс төрийн театрын золиосондоо жирийн иргэдийг ч оролцуулмааргүй байна. Түүний машиныг жолоодсон хэн нэгэн өвчилж магадгүй, бүр үхэж ч магадгүй. Дахин хэлэхэд энэ бол маш хариуцлагагүй үйлдэл” гэж Вашингтоны их сургуулийн Анагаахын тэнхимийн профессор Жеймс Филлипс ярьжээ.

Одоогоор Цагаан ордноос албан ёсны ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Трампын автомашингы жолоодсон жолоочийг 14 хоног тусгаарлан, хоёр ч шатны шинжилгээ авахаар болжээ.

 


Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн үг(103.20.152.50) 2020 оны 10 сарын 06

Яадаж бээлий өмсөөч ээ энэ эргүй мал бүх дэлхийн Хаан юм уу?\n

0  |  0
зочин(192.82.65.224) 2020 оны 10 сарын 05

эргүүй мал. мөнгө шүтсэн нийгэмд хүмүүс нь хүртэл шоучин бдаг юм бна.

0  |  0
зочин(66.181.176.240) 2020 оны 10 сарын 05

хуулийг зѳрчих гэж үйлдвэрлэдэг гэдэг л энэ байх даа бас томчуудад хууль үйлчилдэггүй юм гэдэг л энэ байх даа

0  |  0
Top