Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл хийх үеэр коронавируст халдварын тохиолдол нэгээр нэмэгдсэн тухай мэдээллээ.
Халдвар илэрсэн иргэн нь 19 настай эмэгтэй бөгөөд аравдугаар сарын 04-ний Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн байна.
Өнгөрсөн гурав хоногт ХӨСҮТ-ийн болон Зоонозын өвчин судлалын төвийн лаборатори, Дархан хотын салбар лабораторид нийтдээ 1823 хүнд шинжилгээ хийжээ.
Ийнхүү Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 314 тохиолдол байгаагаас 307 нь эдгээд байна.
Яг одоогоор ХӨСҮТ-ийн клиникт долоон хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.