АНУ-ын Техас мужийн харьяат Салас Солисын гэр бүлийн дөрвөн хүн коронавируст халдварын улмаас өөд болцгооожээ.
Нивес Салас Солис яг одоо коронавирусний оноштойгоор Техасын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Өнгөрсөн наймдугаар сард түүний ээж 89 настай Эва Солис-Салас, 67 настай дүү Руперто Салас Солис, 64 настай хүү Раул Салас Солис, мөн 70 настай үеэл нь коронавирусний улмаас өөд болсон байна.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Нивес Салас Солисын шинж тэмдэг хүндэрч амьсгалахад төвөгтэй болжээ.
“Магадгүй дараагийнх нь би байж ч мэднэ. Одоогоор бие хэвийн байна. Аль болох өдөр бүр гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байхыг хичээж байна” гэж Нивес Салас Солис ярьжээ.
Даллас Обсервер сонины мэдээллээр Салас Солисын эх Эва нь нийт 40 гаруй ач зээтэй аж.
Түүнчлэн Эва Саласын удамд одоогоос 100 жилийн өмнө дэгдэж байсан Испани ханиадны улмаас амиа алдсан хүмүүс ч байжээ.
Эх сурвалж: NBC News