Москвад ахмад настнуудыг олон нийтийн газраар зорчихыг хязгаарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

ОХУ-д нэг хоногт бүртгэгдэх коронавируст халдварын тоо огцом өсөж байгаагаас шалтгаалан хотын захиргаанаас оюутан, сурагчид болон ахмад настнуудыг олон нийтийн газраар зорчихгүй байхыг уриалжээ.

ОХУ-ын нийслэл Москва хотын захирагч Сергей Собянин  хэлэхдээ “Өдөрт бүртгэгдэх халдварын тоо огцом нэмэгдэж байна. Тиймээс оюутан, сурагчид, хөгшин настнууд аль болох олон нийтийн газраар зорчихгүй байх хэрэгтэй” гэж ярилцлагадаа дурджээ.

Зөвхөн мягмар гарагт л гэхэд 1000 гаруй хүн эмнэлэгт хэвтжээ.

Москва даяар автобусаар зорчих оюутнуудын үнэмлэхийг хоёр долоо хоногийн турш ажиллахгүй байхаар зохицуулсан байна.

Түүнчлэн 65-аас дээш настны зорчим үнэмлэх зэргийг нь түр хугацаанд ажиллахгүй байхаар зохицуулжээ.

Нөхцөл байдал хүндэрснээс шалтгаалан Москва хотын захиргааны 30 гаруй хувийг гэрээсээ ажлах нөхцөлөөр хангасан байна.

 

Эх сурвалж: Reuters


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top