Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өнөөдөр /2020.10.07/ ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 1281 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1280 хүний сорьцод коронавирус илрээгүй.
Харин аравдугаар сарын 4-ний өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины жолооч, 36 настай, ОХУ-ын иргэнээс коронавирус илэрлээ.
Сайн дураар гурван хүн шинжилгээ хийлгэхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор хоёр хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус мөн илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны хяналтад шилжлээ.
Есдүгээр сарын 2-нд АНУ-ын Сиэтлээс ирсэн 57 эмэгтэй эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д долоон хүн эмчлэгдэж байгаагаас зургаа нь хөнгөн, нэгийнх нь биеийн байдал хүндэвтэр байна.
Сэтгэгдэл ( 0 )