Малайзын Ерөнхий сайд Мухиддин Яссин болон түүний кабинетын бүх гишүүдийг тусгаарлажээ.
Учир нь өнгөрсөн даваа гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Шашны асуудал эрхэлсэн сайд Зулькифли Мохамад Аль-Бакири оролцсон учраас тэр ажээ.
Тухайн үед Шашны асуудал эрхэлсэн сайд коронавируст халдвартай, хуралдааны үеэр халуурч, ханиалгаж байсан гэнэ.
Одоогоор Засгийн газрын гишүүдийг хамтад нь нэг эмнэлэгт тусгаарлаад байна.
Өнөөдөр Ерөнхий сайд Мухиддин Яссинаас шинжилгээ авахад коронавирусгүй гэж гарчээ.
Малайзын Засгийн газрын сайд нар 14 хоног тусгаарлагдах юм байна.
Эх сурвалж: Reuters