БНСУ-д тусгаарлалтад байсан Индонезийн иргэн нүх ухаж оргожээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

Өмнөд Солонгост тусгаарлалтад байсан Индонези улсын харьяат иргэн нүх ухаж тусгаарлалтаасаа оргосон хэрэг гарчээ.

Өмнөд Солонгосын тусгаарлалтын журмаар 14 хоног байдаг бөгөөд оргосон цэргийн тусгаарлалтын хугацаа дуусахад нэг хоног үлдээд байжээ.

“Тусгаар зөрчсөн Индонезийн цэргээс ямар нэгэн халдвар илрээгүй. Тусгаарлалтын хугацаанд халдварын шинж тэмдэг илрээгүй” гэж Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Өмнөд Солонгост хөлөг онгоцны экипажийн бүрэлдэхүүнд багтаж ирсэн гэж Индонезийн харьяат иргэн Эрүүл мэндийн яамны асуумжид хариулжээ. Гэсэн ч түүнийг Өмнөд солонгост хууль бусаар оршин суух зорилготой гэж таамаглаж байна.

Учир нь сүүлийн хэдэн сард Вьетнам иргэд яг ийм аргаар “харласан” тохиолдол бүртгэгджээ.

Түүнийг илрүүлэхээр Гадаадын иргэн харьяатын газар, Сөүл хотын цагдаагийн газар хамтран ажиллаж буй аж.

Илэрсэн тохиолдолд тусгаарлалтын хугацааг дахин сунгаж, эх орон руу нь албадан буцаах юм байна.


Эх сурвалж: CNA

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top