ЭМЯ | Коронавируст халдварын шинэ тохиолдол илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээллээ.

ТодруулбалХалдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 382 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Одоогоор Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж батлагдсан 315 тохиолдол байгаагаас 308 нь эдгэжээ. Одоогийн байдлаар 10 хүн хяналтад байна.

ХӨСҮТ-ийн клиникт долоон хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

Коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш Монгол Улс давхардсан тоогоор 75.3 мянган шинжилгээ хийж 27.4 мянган хүнийг тусгаарлажээ. Одоогоор 3.5 мянган хүн тусгаарлалтад байна.

Top