КОВИД-19 | Хөлбөмбөгийн тэмцээний үеэр халдвар илэрч тоглолтыг цуцалжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

Англи болон Шотландын 19-өөс доош насны шигшээ багийн ээлжит тэмцээний үеэр эхний хагасын завсарлагаанаар коронавирусний халдвар илэрч улмаар тус тоглолтыг цуцалжээ.

Хоёр багийн тоглолтын өмнө бүх багийн тоглогч, арын албаны ажилчдаас шинжилгээ авахад коронавируст халдвар илрээгүй байжээ.

Эхний хагасын завсарлагаанаар хоёр дахь шатны шинжилгээний хариу гарч улмаар Английн шигшээ багийн гурван тоглогчоос коронавирусний халдвар илэрчээ. Тэмцээнийг зохион байгуулагчид халдвар тархах эрсдэлээс сэргийлж тухайн тоглолтыг цуцалсан байна.

“Халдвар илэрсэн гурван тоглогч өнөөдрийн тоглолтод талбайд гараагүй. Халдвар хамгааллын дэглэм сахиж тусгаарлалтад байсан. Гэхдээ коронавируст халдварын үеэр сахих дүрэм журмын хүрээнд тухайн тоглолтыг нэн даруй цуцаллаа” гэж Английн 19-өөс доош насны багийн дасгалжуулагч Билли Старк ярьжээ.

Нэгэнт халдвар илэрсэн тул Английн шигшээ багийн тоглогч, дасгалжуулагчид бүгд  14 хоног өөрсдийгөө тусгаарлахаар болсон байна. Тусгаарлалтын хугацааны дунд болон сүүлээр хоёр удаа шинжилгээ авах аж.


Эх сурвалж: Goal

Top