КОВИД-19 | Оросын Ортодокс сүмийн тэргүүн хамба тусгаарлагджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

ОХУ-ын Ортодокс сүмийн тэргүүн хамба Кириллийг халдварын голомтод бүсэд зочилсны дараа тусгаарлажээ.

Өдгөө 73 настай Кирилл хамбатанд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.

Тэрбээр Гэгээн Сергейн Тринити Лавра сүмд зочилсон нь ийнхүү тусгаарлах шалтгаан болжээ. Хамба лам Кирилл ОХУ-ын засаг захиргаанаас боловсруулсан дүрмийг сахин ийнхүү тусгаарлагдсан гэж Ортодокс сүмийн олон нийттэй харилцах албанаас мэдээлсэн байна.

Тэргүүн хамба Кирилл ОХУ-д халдвар голомтлон тархаж эхэлснээс хойш шашны байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сахихгүй байна гэж шүүмжилж байсан билээ.

ОХУ-д халдварын хоёр давлагаа илүү хурдан, илүү хор хөнөөлтэй дэгдэж байна. Нэг хоногт илрэх халдварын тоо 10-мянгаас давж одоогоор 1.2 сая хүн коронавирусээр оношлогджээ.


Эх сурвалж: RT

 

Top