КОВИД-19 | Хоёр дахь давлагаа СҮЙРЭЛ ДАГУУЛЖ эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

Коронавирусний халдварын хоёр дахь давлагаа улс орнуудыг нөмрөн авсан. Хойд хөрш ОХУ болон Франц, Их Британи, Бразил зэрэг улсад сүүлийн өдрүүдэд хамгийн олон тохиолдол бүртгэгдэж, нас баралт нэмэгдсээр байна. COVID-19-ийн хоёр дахь давлагааны улмаас хүнд нөхцөл байдалд байгаа орнуудыг нэрлэе.

Францад хоногт бүртгэгдсэн халдварын тоо 16101 байжээ. COVID-19-ийн нийт халдварын тоо 734974 болсон байна. Өнгөрсөн шөнө тус улсад 46 хүн коронавирусний халдвараар нас баржээ. Нийт нас баралтын тоо 32730 болсон байна.

Тэгвэл Их Британид нийт халдварын тоо 603716 болжээ. Тус улсад хоногт 12872 хүн COVID-19-ийн халдвараар өвчилсөн байна. Их Британид нийт нас баралтын тоо 42825 болсон юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр дэлхий дахинд коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүсийн тоо 37 сая давжээ. Цар тахал эхэлснээс хойш 37.109851 хүн өвчилж, 1.070355 хүн нас барсан байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд нийт 347526 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өмнөх өдөр нь 383359 хүн өвчилсөн нь цар тахал эхэлснээс хойших хамгийн олон хүн өвчилсөн өдөр болсон юм. Сүүлийн дөрвөн өдөр дэлхий дахинд 340 гаруй мянган тохиолдол бүртгэгдэж байна.

Энэтхэг улсад хоногт 74383 хүн өвчилж, нийт халдварын тоо долоон сая давжээ. Тус улсад хоногт 918 хүн нас барж, нийт нас баралтын тоо 108334 болоод байна.

Тэгвэл Турк улсад хоногт 1502 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 335533 болжээ. Тус улсад хоногт 59 хүн COVID-19-ийн халдвараар нас барж, нийт эндэгдлийн тоо 8837 болов.

Израилд нийт халдварын тоо 290493 болж, хоногт 694 хүн өвчилжээ. Тус улсад нийт 228658 хүн эдгэрсэн бол 1980 хүн нас барсан байна.

Бразилд нийт тохиолдлын тоо 5.094979 болсон. Тус улсад хоногт 12342 хүн өвчилсөн бол нийт нас баралтын тоо 150488 болжээ.

Колумбад нийт халдварын тоо 911316 болсон байна. Хоногт 8569 хүн өвчилсөн тус улсад 24 цагийн хугацаанд 6656 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Колумбад нийт 789787 хүн эдгэрсэн бол 27834 хүн нас баржээ.

Тэгвэл Канадад 181864 хүн өвчилж, 9613 хүн нас барсан байна. Харин Перуд 849371 хүн өвчилж, 33305 хүн нас баржээ.

Хойд хөрш ОХУ-д сүүлийн гурван өдөр дараалан хоногт 10 гаруй мянган тохиолдол бүртгэгдэж байна. Орост нийт халдварын тоо 1.3 сая давж, 22597 хүн энджээ. Хойд хөршид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 143 хүн нас барсан байна.
 

Top