КОВИД-19 | Хятадын Циндао хотод халдварын ГОЛОМТ үүсжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

БНХАУ-ын дорно хэсгийн Шандонг мужийн Циндао хотод коронавируст халдвар голмтлон тархаж эхэллээ.

Шандонг мужийн эмнэлэгт коронавируст халдвараар хоёр хоногийн дотор 12 хүн өвчилжээ. Эдгээрийн дийлэнх нь шинж тэмдэггүй хэлбэрийн халдавр эзэлж байна.

Шандонг мужийн Эрүүлийг хамгаалах хорооноос ирэх тав хоногийн дотор 9.5 сая хүнийг шинжилгээнд хамруулхаар болжээ.

Тус мужид сар гаруйн өмнөөс далайн гаралтай бүтээгдэхүүний агуулахаас коронавируст халдвар илэрсэн ч нийтэд халдварлаагүй байсан юм.

Шандонг хотын Эрүүлийг хамгаалах хорооны мэдээллээр тус мужид хоёр сарын турш коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байсныг онцоллоо.

Халдвар өмнө нь дэгдэж байгаад халдварын тохиолдол буурсан, эсвэл огт бүртгэгдэлгүй хэдэн сар болсон бүс нутагт халдвар дахин дэгдэхдээ илүү хор хөнөөлтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс нийт иргэдээ шинжилгээнд хамруулж сэжигтэй тохиолдлуудыг илрүүлэх, тусгаарлах арга хэмжээ авахаар болжээ.


Эх сурвалж: Bloomberg

Top