Өмнөд Солонгос улсад онцгой нөхцөлийн дэглэмийг шатлалаар сулруулсны дараа коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж эхэллээ.
Тус улсад нэг хоногт 97 тохиолдол бүртгэгдэж сүүлийн гурав хоногийн хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байна. Өнгөрөгч бямба болон ням гарагт шинэ тохиолдлын тоо 58-72-т хэмжигдэж байсан юм.
Хэдийгээр хүн хооронд зай барихгүй болсноос гадна Сөүл хотын тодорхой бүсүүдэд цэнгээний клуб, караокеь баар, цайны газар, кафе зэрэг өндөр эрсдэлтэй газрууд хэвийн ажиллаж эхэлсэн байна.
Гэсэн хэдий ч коронавируст халдвар улирлын томуутай хавсрах эрсдэл үүссэн тул мягмар гарагаас эхлэн олон нийтийн газар амны хаалт заавал зүүх журам үйлчилж эхэлнэ. Журам зөрчсөн иргэнийг 100 мянган воноор торгох юм.
Эх сурвалж: The Korea Times