КОВИД-19 | Циндао хотод гурван сая хүнийг шинжилгээнд хамруулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

БНХАУ-ын дорно хэсгийн Циндао боомт хотод халдвар голомтлон тархаж буйтай холбоотойгоор 48 цагийн дотор гурван сая хүнийг шинжилгээнд хамруулжээ.

Одоогоор 1.1 сая шинжилгээний хариу эхний байдлаар тодорхой болсон бөгөөд олон нийтэд удахгүй танилцуулна.

Тус хотод хоёр хоногийн дотор 12 шинэ тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь шинж тэмдэгггүй хэлбэрийн халдвар эзэлж байгаа юм.

Онош батлагдсан тохиолдол хэдий цөөхөн ч батлагдаагүй тохиолдол байж магадгүй гэж тооцон бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажил Циндао хотод эхэлжээ.

Циндао хотын Эрүүлийг хамгаалах газрын мэдээллээр тус хотод оршин суудаг 9.4 сая хүнийг тав хоногт шинжилгээнд хамруулах аж.

БНХАУ-д аравдугаар сарын 01-08-ны өдөр тохиосон “алтан долоо хоног”-ийн баярын өдрөөр дотоодын жуулчлал нэмэгдсэн нь ийнхүү халдвар голомтлон тархах эрсдэл үүсгэжээ.

Ялангуяа Циндао хотод өмнө нь далайн бүтээгдэхүүний агуулахаас илэрч байсан тул ийнхүү хотын иргэдийг шинжилгээнд хамруулах болсон юм.


Эх сурвалж: Daily Mail

 

 

Top