Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын ээлжит мэдээлэл хүргэхэд энэ сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр хүнээс халдвар илэрсэн тухай мэдээллээ.
Халдвар илэрсэн хоёр иргэний нэг нь 30 настай эрэгтэй, нөгөө нь 20 настай эмэгтэй байна. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа аж.
Ийнхүү энэ сарын 10-ны өдөр Токиогоос ирсэн тусгай үүргийн нислэгээс дөрвөн тохиолдол илэрлээ.
Өнгөрсөн хоёр хоногт ХӨСҮТ-ийн хоёр, Зоонозын өвчин судлалын нэг, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 1352 хүнд шинжилгээ хийжээ.
Одоогоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 320 тохиолдол байгаагаас 311 нь эдгэрч, эдгэрэлтийн түвшин 97 хувьтай байна.
ХӨСҮТ-ийн клиникт нийт есөн хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.