Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэх үеэр коронавируст халдвараас нэг хүн эдгэж, тусгаарлан ажиглах байранд байсан нэг эмэгтэй амаржсан талаар мэдээллээ.
Тодруулбал өнгөрсөн есдүгээр сарын 09-ний өдөр Албанбулагийн боомтоор орж ирсэн 53 настай, ОХУ-ын харьяат эрэгтэй эдгэрч, дараагийн шатын сувилалд шилжсэн байна.
Өнөөдөр өглөөний 04:20 цагт ажиглах байранд тусгаарлагдаж байсан эмэгтэй амаржиж, 2.8 кг хүүтэй болжээ.
Одоогоор Монгол Улсад бүртгэгдсэн 320 халдварын тохиолдлоос 311 нь эдгэж, эдгэрэлтийн түвшин 97 хувьтай байна. Ази, номхон далайн бусад улстай харьцуулахад эдгэрэлтийн түвшин харьцангуй өндөр байгаа юм.