ЭМЯ | Нийт 812 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Өнөөдөр ХӨСҮТ болон ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид нийт 812 сорьцод шинжилгээ хийхэд коронавируст халдвар илрээгүй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Монгол Улсад давхардсан тоогоор 79.6 мянган хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 28.6 мянган хүнийг тусгаарлаж, одоогоор 3.5 мянган хүн тусгаарлалтад байна.

Одоогоор зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 320 байгаагаас 311 нь эдгэжээ. ХӨСҮТ-ийн клиникт одоогийн байдлаар есөн хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Top