Францын Ерөнхийлөгч Эммнауэль Макрон коронавирус цар тахлын дэгдэлд эрчимжиж, тохиолдол нэмэгдэж байгаагаас шалтгаалан онц байдал зарлаж буйгаа мэдэгдлээ.
Түүнчлэн нийслэл Парис болон өөр бусад найман хотод хөл хорио тогтоож, оройн 21:00 цагаас 06:00 цагийн хугацаанд баар, ресторан, цэнгээний газрууд ажиллуулахыг хориглосон байна.
Дөрвөн долоо хоног үргэлжлэх хөл хорионы хугацаанд нийтийн болон хот хоорондын тээвэр зорчихгүй аж.
Онц байдал болон хөл хорионы дэглэм зөрчсөн хувь хүнийг 135 еврогоор торгоно.
Тус улсад өчигдөр 22.5 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нэгдүгээр давлагааны үеийн халдварын тохиолдлоос нэг дахин их үзүүлэлт юм. Түүнчлэн гурав хоног дараалж халдварын тоо 20 мянгаас давлаа.
Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээллийг харвал тус улсад одоогийн байдлаар 820.3 мянган тохиолдол бүртгэгдэж, 33 мянган хүн энджээ.
Эх сурвалж: Sky News