ЭМЯ: Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 18

Өнөөдөр /2020.10.18/ ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 462 сорьцод шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрсэн байна.

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 392 мянган хүн шинээр халдвар авч, 6000 гаруй хүн нас баржээ.

Харин 241 мянган хүн эдгэрсэн байна.

Хойд хөрш ОХУ-ын хувьд хоногт 14922 хүн өвчилж, нийт халдварын тоо 1.3 сая давжээ. Орост хоногт 279 хүн коронавирусний халдварын улмаас эндэж, нийт нас баралт 24002 болжээ.

Top