НҮБ | 2021 он дэлхий дахинд хүнд жил байх болно

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

Нэгдсэн үндэстний байгууллагын харьяа Дэлхийн хүнсний хөтөлбөр ирэх 2021 оныг дэлхий нийтэд маш хүнд жил байх болно гэж дүгнэлээ.

Дэлхийн хамгийн ядуу буурай 47 улсад коронавируст цар тахлын улмаас хүнсний хомстол үүсэж улмаар өлсгөлөн нүүрлэнэ гэж дүгнээд байна.

Түүнчлэн дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч АНУ-ыд гурван хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгдэнэ гэж дүгнэжээ.

“Ирэх жил хүмүүнлэгийн хямрал тохиосон жил байх болно. Бидний тооцооллоор 235 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай болох дүн гарсан. Энэ нь 2020 оны даруй 40 хувиар өссөн үзүүлэлт юм” гэж Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Девид Бийзли ярьжээ.

Цар тахлын улмаас өргөн хэрэглээний барааны хомстол үүсэх нөхцөл байдал ажиглагдаж байгаа тул дэлхийн улс орнууд өргөн хэрэглээний барааг хүн амьд тэгш хуваарилах шаардлагатй гэж НҮБ-аас зөвлөлөө.

Түүнээс гадна вакцин нийлүүлэх тал дээр хөгжингүй орнууд ядуу буурай орнуудад манлайлал үзүүлэн вакцины тэгш хуваарилалтыг хангах ёстой гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ.


Эх сурвалж: Axios

 

Top