Японы сүмо бөхийн холбооноос Арашио дэвжээний дээд зиндааны бөх Вакатакакагэ шинэ төрлийн коронавирусний халдвар авсныг өчигдөр (2020.12.31) зарласан.
Тус дэвжээнд PCR шинжилгээ хийхэд Арашио ояката буюу Өвөр Монголын Соококүрай, жюүрёогийн Вакамотохарү тэргүүтэй 9 бөх, 1 үсчний хариу эерэг гарсан байна.
Сүмо бөхийн холбооны хэвлэл хариуцсан ояката Шибатаяма “Халдвар гарсан дэмжээний бөхчүүд 10-нд эхлэх нэгдүгээр сарын тэмцээнд бараг оролцохгүй боллоо. Нийслэлд халдварын тоо эрс нэмэгдсэн тул Токио хотын дарга хатуу хөл хорио тогтоож магадгүй байна. Хэрэв хөл хорио тогтоовол бид үзэгчгүйгээр башё зохион байгуулах болно” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ сайт сумогийн холбооноос овоохон хахууль залгижээ дээ, моодноос гарсан сумог байнга сурталчлаж, сонирхолгүй хэрэггүй мэдээ хэтэрхий их нийтлэх юм