Маргаашаас буюу хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Монгол Улс КОВИД-19 цар тахлын халдварын эсрэг дархлаажуулалтын вакциныг эмч эмнэлгийн ажилтнуудад хийж эхлэх гэж байгаа талаар Эрүүл мэндийн сайд мэдээлсэн.
Энэхүү мэдээллийн үеэр Энэтхэг улсаас ирсэн AstraZeneca вакцины талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа хариуцсан төвийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өмнөд Африкаас буцаагдсан AstraZeneca вакцин нь үр дүн муутай байсан учраас буцаасан. Үр дүн муутай гэдэг нь огт үр дүнгүй гэсэн утга биш. Тухайн орны нөхцөл, вариантад тохироогүй, эмчилгээний үр дүн муу гарч байсантай холбоотойгоор хөрш орнууддаа хандивласан. Харин манай орны хувьд өөр. Өмнөд Африкт хэдийгээр үр дүн муу үзүүлсэн ч энэ вакцин маань нас баралт болон өвчний хүндрэлээс хамгаалах юм. Өмнөд Африкын вариант нь манай улсад орж ирэх магадлал нь маш бага бөгөөд бид нар гадаадаас ирсэн иргэдээ бүрэн халдваргүй гэж үзсэн тохиолдолд олон нийтийн дунд гаргаж байгаа" гэлээ.