Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Лабораториуд болон шинжилгээ авч буй цэгүүдэд хиймэл ачаалал үүсэж байна. Албан байгууллага, эмнэлэгт үйлчлүүлэх хүмүүсээс шинжилгээ авахгүй байх зохицуулалтыг хийсэн байгаа. Зөвхөн хөдөө орон нутаг руу зорчих иргэдээс шинжилгээний хариу шаардаж байгааг анхаарна уу. Тиймээс албан байгууллагууд журмыг баримталж, аль аль талдаа хиймэл ачаалал үүсгэхгүй байхыг хүсье.
Энэ сарын 5-ны 17:00 цагийн байдлаар есөн байршилд хамгаалалтад ороод байна.
Халдварын тархалт буураагүй байгаа тул ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, амны хаалтаа зүүж, гараа угаах, хүн хоорондын зай барьж, хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хүсэж байна.