Японы Засгийн газрын тусламжаар 1.3 сая хүнд вакцин хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр Японы Засгийн газрын тусламжаар 1.3 сая хүнд вакцин хийх болсон талаар мэдээллээ. Ингэснээр Монгол Улсын хүн амыг дархлаажуулалтад хамруулах вакцины нөөц хангалттай болно гэв. Японы Засгийн газрын тусламжаар нэг сая хүнд хийх вакцины гэрээ хэлцэл үзэглэгдээд явж байна гэлээ.

Вакцинжуулалтад бүх хүнийг хамруулах зохицуулалтыг ЭМЯ, НОК, ХӨСҮТ гээд олон байгууллага хийж, бүх иргэнийг хамруулахаар хичээж байгаа аж. Энэ долоо хоногт 75 мянган хүнд вакцин хийх ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа гэнэ.

Халдварын үеийн хариу арга хэмжээнд тэргүүн эгнээнд оролцож байгаа хүмүүсийг вакцинд хамгийн түрүүнд хамруулж байгаа юм. Мөн худалдааны байгууллагын ажилчид, боловсролын салбарын ажилчдыг вакцинд хамруулж байна. Настай хүмүүсийг 50, 60 гэх мэтээр ангилан өндөр настай хүмүүсийг вакцинжуулах ажлыг хийхээр бэлтгэж байгаагаа ЭМЯ мэдээллээ.

Одоогоор вакцинжуулалтын 93 баг, 672 эмч, эмнэлгийн ажилчид вакцинжуулалтын ажлыг хийж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.164) 2021 оны 03 сарын 11

Ажил хийж байгаа хүмүүсээ түрүүлээд вакцинжуулвал зүггээр санагдаж бн

0  |  0
хаха(122.201.23.219) 2021 оны 03 сарын 11

ккк 50, 60 гэж насатй хүмүүсийг ангилна гэчиж

0  |  0
Top