Улсын хэмжээнд тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 154,500 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,113 тн, АИ-92 автобензин 53,404 тн, АИ-95 автобензин 6,866 тн, ДТ 78,759 тн байгаа ба АИ-92 автобензиний 40 хоног, АИ-95 автобензиний 51 хоног, А-80 автобензиний 67, ДТ-ний 29 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 78,862 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,741 тн, АИ-92 автобензин 31,354 тн, АИ-95 автобензин 4,322 тн, ДТ 36,165 тн байгаа ба АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 59, ДТ-ний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,670 тн, хангайн бүсэд 9,542 тн, төвийн бүсэд 33,951 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,574 тн байгаа аж.
Манай улс он гарсаар нийт 700.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 14.8 мян.тн, АИ-92 автобензин 245.1 мян.тн, АИ-95/98 автобензин 12.5 мян.тн, ДТ 347.5 мян.тн, онгоцны түлш 21.6 мян.тн, бусад 59.3 мян.тн байна.
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Сэтгэгдэл ( 0 )