Үхрийн арьс товруутах өвчний 500 мянган тун вакцин хүлээлгэн өглөө

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16
Цөмийн энергийн комисс, Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагаа “Цар тахлын хэв шинжтэй, малын гоц халдварт, хил дамжин халдварлах өвчнүүдийн оношилгоо, вакцины технологийг сайжруулах” MON/5026 төслийн хүрээнд Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх 165 мянган еврогийн үнэ бүхий 500,000 тун вакциныг Мал эмнэлгийн Ерөнхий газарт хандивлалаа.
 
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун Цөмийн энергийн комиссын ажлын албатай хамтран ажиллахаа илэрхийлэн Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, цаашлаад нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих энэхүү ажилд үнэтэй хувь нэмэр оруулж биднийг дэмжин ажилласанд хүндэтгэл үзүүлж ТАЛАРХАЛ гардууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top