Сири, Саудын Араб арван жил тасарсан дипломат харилцаагаа сэргээж, элчин сайдын яамдаа харилцан нээх тохиролцоонд хүрсэн тухай Ройтерс агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.
Үүнтэй зэрэгцэн Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын Засгийн газартай хамтран ажиллахаас татгалзаж байсан Арабын хэд хэдэн орон харилцаагаа сэргээхээр зорьж байгаа тухай “Wall Street Journal” сонинд онцолсон байна. 2012 онд Саудын Араб тэргүүтэй Арабын ертөнцийн хэд хэдэн улс 2011 онд “Арабын хавар”-ын жагсаал, цуглааныг хүчээр дарсан Башар Асадын бодлогыг эсэргүүцэн дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нараа эргүүлэн татаж, харилцаагаа тасалж байсан билээ. Өдгөө Арабын ертөнц Сирийн Арабын орнуудын лиг дэх гишүүнчлэлийг нь сэргээх чиглэлээр хүчин чармайлт гаргаж байна.
Сэтгэгдэл ( 0 )