МИАТ ТӨХК, Etihad Airways компаниуд хамтын ажиллагаагаа эхлүүллээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 11

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Арабын Нэгдсэн Эмират Улсын үндэсний агаарын тээвэрлэгч, дэлхийн тэргүүлэгч агаарын тээвэрлэгчдийн нэг болох Etihad Airways компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тусгай тарифийн гэрээ байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь 2025 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй бөгөөд зорчигчдод илүү өргөн сонголт бүхий дамжин нислэгийн боломж олгох, хоёр улсын болон гуравдагч зах зээлийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, нислэгийн сүлжээний уялдаа холбоог гүнзгийрүүлэх зорилготойн зэрэгцээ Монгол Улсыг Ойрхи Дорнодын агаарын тээврийн төвтэй шууд холбох стратегийн ач холбогдол бүхий алхам болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top