Оросын түймрийн утаа Монголд ирлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Орост гарсан ойн түймэр одоогийн байдлаар гурван сая гектар газар нутгийг хамраад байгаа нь Бельги улсын нутагтай тэнцэхүйц хэмжээний газар байгаа юм. Үүнээс Сибирт нэг сая 603 мянган га газрыг хамарсан 232 түймэр асаж байна. Эрхүү мужид 137, Красноярскийн хязгаарт 94 түймрийн голомт байна.

Түймрийн утаа нутгийн иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байгаа тул зарим газар үнэгүй маск тарааж байгаа гэнэ.

Мөн Тува, Буриадад ойн түймэр гарсаар байна. Уг түймрийн утаа Уулын Алтайг даваад Монголд иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top