ОХУ-ын нийслэл Москва хотын ойролцоох зам дээр осол гарч, гадаадын иргэд гэмтсэн байна” гэж ТАСС агентлаг мэдээллээ.
“Mercedes-Benz Sprinter” автобусны жолооч урд талд нь зүүн эргэхээр зогсож байсан ачааны машиныг мөргөсөн байна. Автобусны жолооч болон зорчигч найман хүн хүнд, хөнгөн гэмтэл авч, эмнэлгийн тусламж авчээ.
Гэмтсэн гадаадын иргэдийн тав нь монгол, гурав нь Беларусын иргэн байжээ. Цагдаагийн газраас ослын шалтгааныг шалган, тогтоож байна.
Сэтгэгдэл ( 0 )