Томуугийн тархалт ихсэх, Шинэ төрлийн Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосонтой холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь үлдээж цоожлох, байшингийн цонх, тагтаа онгорхой орхих, гэрт ил гал гаргаж болзошгүй газ, шүдэнз, асаагуур зэргийг ил тавих, түргэн тогоо, ус буцалгагч зэрэг цахилгаан хэрэгслийг хүүхдийн гар хүрэх газар байршуулж орхисноос болж хүүхэд ахуйн осолд өртөж гэмтэх, улмаар амь насаа алдах эрсдэлүүд гарахаас урьдчилан сэргийлнэ үү.
- Хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх /Гэрт нь цоожлох/
- Өндрөөс унах, бэртэж гэмтэх, халтирч унахаас урьдчилан сэргийлэх
- Томуу, амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлж витамин, амин дэмээр баялаг хоол хүнс хэргэлж, хүүхдийнхээ дархлааг дэмжих
- Гэртээ байнга халдваргүйжилт хийх.
- Ханиадны дэгдэлт их байгаа тул бага насны хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх. Авч явах тохиолдолд амны хаалт хэрэглэх.
- Түлэгдэлтээс урьдчилан сэргийлж хүүхдийнхээ ойр орчинд байгаа халуун зүйлийг хол байлгах /Түргэн тогоо, зуух, халуун зүйл, индүү/
- Баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнээс хордохоос сэргийлэх
- Өндөр зүйл рүү авирах, хүнд овор ихтэй тавилгад дарагдахаас хамгаалж, эд зүйлсийг бэхлэх
- Тогны залгуур, цахилгаан хэрэгсэл, гар утас болон бусад зүйлийн цэнэглэгчийг ил залгахгүй байж хүүхдээ тогонд цохиулахаас хамгаалаарай.
- Хүүхдийг тээвэрлэж явахдаа зориулалтын суудал, аюулгүй бүсийг заавал зүүлгээрэй.
- Хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавиарай.
- Хүүхдийн эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд мэдээллээрэй.
Сэтгэгдэл ( 0 )