Цай Вэньруй: Цар тахлын дараа улс орнуудын ХАРИЛЦАА илүү БАТ БӨХ болно

Админ | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

-Хятад улс олон улстай хамтран, дэлхий нийтийн халдвар хамгааллын хамтын ажиллагааны явцад хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах ажлыг урагшлуулна-

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйгийн нийтлэлийг хүргэж байна.  

Коронавирусийн халдвар нь хүн төрөлхтний гоц халдварт өвчинтэй дэлхий нийтийн хэмжээнд өрнүүлж буй хүнд хэцүү тэмцэл юм. Өдгөө Хятад улс шаргуу зүтгэж, асар их хохирлыг даван туулснаар дотоод дахь халдварт өвчний эсрэг тэмцэлд чухал амжилт гаргаж, халдварын тархалтыг үндсэндээ хязгаарлаад байна. Үүний зэрэгцээ, Хятад улс халдварт өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй оролцож, их гүрний хариуцлагатай байдлыг харуулснаар олон улсын өндөр үнэлгээг хүртэж, олон улсын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын төлөөх зайлшгүй үүргээ гүйцэтгэсэн. Хятадын ард түмэн Монгол болон дэлхийн улс орнуудын ард түмэнтэй эв санаагаа нэгтгэн, вирусийг хамтдаа ялан дийлэхийн тулд гар гараасаа барилцан хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах шинэ аяныг өрнүүлж байна.

Хятад улс дэлхий нийтийн халдварт өвчний эсрэг тэмцэлд чухал хувь нэмэр орууллаа. Хятадын Засгийн газар халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн цогц, хамгийн хатуу, хамгийн бүрэн төгс арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, хоёр сар гаруйн хугацаанд хүнд хэцүү тэмцэл өрнүүлснээр Хятад улс халдварт өвчнийг дотооддоо хянаж чадсан дэлхийн эхний улсуудын нэг боллоо. Хамгийн анх олон улсад халдварт өвчний талаар мэдээлсэн хийгээд халдварт өвчний эхний үе маш хүнд байсан улсын хувьд Хятад улс хүч чадал, оюун ухаан зарцуулж, хохирол амсан дэлхий нийтийн төлөө халдварт өвчнөөс сэргийлэх, хянах гол шугамыг хамгаалж, дэлхий нийтийн халдварт өвчинтэй тэмцэх үйлсэд чухал туршлага хуримтлууллаа. Мөн, Хятад улс юун түрүүнд үйлдвэрлэлээ сэргээж, дэлхийн хэмжээнд үүссэн эмнэлгийн эд материалын дутагдлыг идэвхтэй багасгаж байна. 

Хятад улс бусад улс орнуудын халдварт өвчинтэй тэмцэх ажилд хүчтэй дэмжлэг үзүүлж байна. Хятад улс ДЭМБ болон бусад улс орнуудтай нягт хамтын ажиллагаагаа хадгалж, ДЭМБ-д 50 сая ам.долларын хандив өгсөн. Хятад улс нэн тэргүүнд халдварт өвчний талаарх мэдээллийг мэдэгдэж, вирусийн генийн дарааллыг түргэн шуурхай илрүүлж, нийтэд хуваалцсанаар улс орнуудад эрт үед вирусийг илрүүлж, халдварт өвчнийг зогсоох нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Хятад улс халдварт өвчнөөс сэргийлэх, хянах, эмчлэх туршлагаа бусад улс орнуудтай бүрэн гүйцэд хуваалцаж, онлайн мэдлэгийн төвийг нээж, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн видео хурлыг олон удаа зохион байгуулж, эмчилгээний олон багийг томилон улс орнуудын халдварт өвчинтэй тэмцэх ажлыг дэмжиж, талуудын эерэг үнэлгээг хүртлээ. Хятад улсын халдвараас сэргийлэх, хянах ажил хүнд хэцүү хэвээр байгаа хэдий ч их хэмжээний эмнэлгийн эд материалаар бусад улс орнуудад тусламж үзүүлэхийн зэрэгцээ эмнэлгийн эд материалын зах зээл, экспортыг яаралтай сэргээж, “Хятад улсын тусламж”, “Хятад улсын үйлдвэрлэл” дэлхий нийтийн халдварт өвчнөөс сэргийлэх, хянах ажилд тасралтгүй түлхэц өгсөөр байна. 

Хятад улс хүн төрөлхтний халдварт өвчнийг ялан дийлэх үйлсэд үнэтэй нэгдсэн ойлголтыг хуримтлууллаа. Хятад улс халдварт өвчинтэй тэмцэх ажилд гаргасан амжилтаа үйл хөдлөлөөрөө баталж харууллаа. Түүх мөн үүнд бодит, шударга үнэлгээг өгөх болно. Хүн төрөлхтөн халдварт өвчнийг ялан дийлэхийн тулд айж эмээх, задарч, хуваагдах, бие биенээ буруутгах бус, харин ялах итгэлтэй байх, эвлэлдэн нэгдэх, хамтран ажиллах хэрэгтэй. Олон улс орнууд Хятад улсын баримталж буй байр суурийг ойлгож, дэмжиж, вирусийг хаяглах, улстөржүүлэх, бусад улс орны нэр хүндийг сэвтээхийг эсэргүүцэж буй нь улс орнуудын нэгдмэл дуу хоолой, олон улсын нэгдсэн ойлголт болжээ.   

Долоон жилийн өмнө, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин анх удаа хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах том санаачилгыг дэвшүүлсэн. Долоон жилийн дараа, энэхүү цочмог бөгөөд дэлхий нийтийг хамарсан халдварт өвчин бидэнд дэлхийн улс орнууд жаргал, зовлон нэгтэй, харилцан хамааралтай гэдгийг урьд өмнө байгаагүйгээр мэдрүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг түргэн хугацаанд байгуулахын чухлыг ойлгууллаа. Олон улстай илүү сайн хамтарч ажиллах, дэлхий нийт халдварт өвчинтэй тэмцэх явцад хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийг байгуулах үүднээс Хятад улс дараах хэдэн санаачилгыг дэвшүүлж байна. 

Нэгдүгээрт, Халдварт өвчний тархалтыг аль болох түргэн хугацаанд дарахын тулд дэлхий нийтийн халдвар хамгааллын механизм байгуулах. Халдварт өвчин бол бидний өмнө тулгарсан нийтийн сорилт. Энэхүү сорилтыг давахын тулд олон улсын нэг ч гишүүн дутаж болохгүй. Хятад улс цаашид ч мөн улс орнуудтай халдвар хамгааллын хамтын механизм байгуулах боломжийг судалж, бүх талуудтай мэдээллээ илүү сайн хуваалцаж, эм тариа, вакцин гарган авах зэрэг халдвартай тэмцэх хамтын ажиллагааг өрнүүлж, аль болох түргэн хугацаанд халдвар хил даван тархахыг зогсоож, халдварт өвчинтэй тэмцэх дэлхий нийтийн хамгаалалтын шугам байгуулахад Хятад улсын хүч чадлыг оруулах болно. Хятад улс хөрш орнуудтайгаа нягт холбоотой байж, бүс нутгийн нийтийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн хамтын механизм байгуулах талаар судлахад бэлэн байна. Мөн, шаардлагатай улс орнуудад халдварт өвчинтэй тэмцэх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор өөрийн чадах тусламжийг үзүүлсээр байх болно.

Хоёрдугаарт, Олон талт үзлийн зарчмыг баримталж, дэлхий нийтийн эрүүл мэндийн засаглалыг дэмжих. Цар тахал гарснаас хойш ДЭМБ өөрийн үүргээ гүйцэтгэж, бодит байдал, шинжлэн ухаан, шударга байр суурийг баримталж, улс орнуудын халдвар хамгааллын ажилд хамтран ажиллаж, халдвартай тэмцэх хамтын ажиллагаанд зохицуулах, чиглүүлэх чухал үүргийг гүйцэтгэн олон улсын сайшаалыг хүртсэн. Хятад ДЭМБ-ын үйл ажиллагааг урьдын адил дэмжих бөгөөд ДЭМБ-ыг дэлхий нийт халдвартай тэмцэх хамтын ажиллагаанд зохих нөлөө үзүүлэх, хүн төрөлхтний эрүүл мэндийн нэгдлийг бүрдүүлэхийг дэмжих болно. Хятад улс олон талт үзлийн зарчмыг баримталж, НҮБ төвтэй дэлхийн засаглалын системийг бэхжүүлж, сайжруулах болно.

Гуравдугаарт,Талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхий нийтийн эв нэгдлээр цар тахалтай тэмцэх нэгдмэл ойлголтыг зузаатгах. Ширүүн ирсэн энэ цар тахалтай дэлхийн улс орнууд хамтран тэмцэх нь цорын ганц зөв сонголт. Аюулын өмнө ямар ч гомдол, буруутгал, хариуцлагыг түлхэх явдал хүчээ төвлөрүүлж цар тахалтай тэмцэхэд нэмэр болохгүй. Харин ч бүх улс орны эрх ашигт хохирол учруулах аюултай. Бид дэлхийн үнэмлэхүй олонх оронтой хамт зогсож, туйлшрах үзлийг таягдан хаяж, цар тахалтай тэмцэх хамгийн том хамтын хүчийг бодитоор бүрдүүлэх болно.

Дөрөвдүгээрт, Макро бодлогын зохицуулалтыг бэхжүүлэн дэлхийн эдийн засаг унах дарамтыг бууруулах. Цар тахал хэдийнэ дэлхийн үйлдвэрлэл, эрэлтэд том цохилт учруулсан бөгөөд дэлхийн эдийн засаг унах дарамт өдөр өдрөөр нэмэгдэж байна. Хятад улс цар тахалтай тэмцэх ажлыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлоготой цогцоор нь төлөвлөж, үйлдвэрлэл, амьдралын дэг журмыг бүхэлд нь эрчимтэй сэргээхийн зэрэгцээ нээлттэй байдлыг тууштай баримталж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд бүтээлч үүрэг гүйцэтгэх болно. Түүнчлэн Хятад улс бүх орны макро эдийн засгийн бодлогын харилцан зохицуулалтыг бэхжүүлж, дэлхийн эдийн засагт аадар борооны дараах солонгыг авчирхаар хамтран түлхэц өгөх болно. 

Хятад, Монгол хоёр орон хаяа залган оршдог. Цар тахал гарснаас хойш хоёр улс харилцан нэгэндээ анхаар хандуулж, дэмжилцэж, цар тахалтай тэмцэхэд оюун санаа, эд материалаар харилцан чухал тусламж хүргэсэн.

“Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэдэг монгол зүйр цэцэн үг Хятадад ихээр дэлгэрч, хоёр орны хувь заяаны нэгдлийн бүтээн байгуулалт хүн ардын сэтгэлд улам гүнзгий хүрч байгаа нь хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд байгааг илтгэж байна.

Саяхан Хятад, Монгол хоёр улс цар тахалтай тэмцэх хамтарсан механизмыг байгуулж анхны хурлаа хийлээ. Мөн хоёр орны эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд олон удаа видео хурал хийж хоёр улсын цар тахалтай тэмцсэн үр дүнгээ бататгав. Нэг баярлууштай зүйл бол хоёр улсад нэгээс нөгөөд зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол гараагүй байна. Монголын талын авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээ гайхалтай үр дүнтэй байж, ард түмний эрүүл мэндийн аюулгүй байдалд сайн хамгаалалт боллоо. Үүний зэрэгцээ зөөвөрлөгдсөн тохиолдлоор бүртгэгдсэн бүх өвчтөнүүдэд тусгаарлах, эмчлэх арга хэмжээг сайн авч хэрэгжүүллээ. Монголын талын цар тахалтай тэмцэхэд гаргасан хүч хөдөлмөрийг бид ихэд сайшааж байна. Цаашид ч Монголын талтай цар тахалтай тэмцэхэд хамтран ажиллаж, хоёр орны ард түмний эрүүл мэндийг хамгаалах үндсэн дээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох даруй саадгүй болгож, эдийн засгийн уналтын хүнд давааг хамтдаа даван гарахад бэлэн байна. 

Цар тахал өнгөрөн одож, ялалт гарцаагүй ирэх болно. Хятад улс цар тахалтай тэмцэх дайны ялалтын тэргүүн эгнээнд байна гэдэгт бид бат итгэлтэй байна.

Дэлхийн улс орнууд эвлэлдэн нэгдэж, хамтарч чадваас хүн төрөлхтөн энэ цар тахлын сорилтыг гарцаагүй тэсч гарч чадна гэдэгт бид мөн бат итгэлтэй байна.

Энэ сорилтын дараа Хятад улс, дэлхий дахины найрамдал илүү батжиж, хамтын ажиллагаа илүү гүнзгийрч, хүн ардын сэтгэлд хувь заяаны нэгдэл үзэл санаа илүү гүн хүрч, хүн төрөлхтний хувь заяаны нэгдлийг цогцлоох биелэлт илүү бат бөх, хүчтэй алхмаар ахих нь дамжиггүй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.95) 2020 оны 05 сарын 01

Заяаны Хамтын Нийгэмлэгийн ариун үйлс цаашид түгэн дэлгэрч, манай улсын агуу Дундадын улс лугаа зэрэгцэн хѳгжих ирээдүй улам ойрхон, илүү гэгээлэг байх болтугай. Эрхэмсэг элчин сайд таньд цаашдын ажилд тань ѳндѳр амжилтыг хүсье. Дундадын тѳр засаг, агуу ард түмний ирээдүйн үйлс улам мандан бадрах болтугай.

0  |  0
Зочин(66.181.161.95) 2020 оны 05 сарын 01

Гайхалтай. Хятад улс энэ аюулт бэрх нѳхцлийг давж гарч чадлаа. Манай улсад элчингээр суугаа Цай Вэн Рүй гуай бол дипломат албаны үнэхээр мэргэшсэн ажилтан болохоо энэ хугацаанд бас нотлон харууллаа. Залуу хүн гэхэд үнэхээр дайчин, мэдрэмжтэй байж ѳнгѳрсѳн хугацаанд манай улсад ѳмнѳд хѳршѳѳс зориулсан тусламж дэмжлэгийг ѳргѳн хүрээтэй, хүртээмжтэй байдлаар хүргэх тал дээр идэвхтэй ажиллаа. Энэ тал дээр иргэний хувиар таньд болон нѳхѳрсѳг Дундадын ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа уламжилъя. Их удирдагч Ши Жиньпин гуайгаас ѳргѳн дэвшүүлж таны уламжилан уриалж буй Хүн тѳрѳлхтний Хувь

1  |  0
zochin(202.9.46.112) 2020 оны 05 сарын 01

gutsoo chadahgui tanai hyatad uls

1  |  1
Top