Turkish Airlines Улаанбаатарын нислэгээ сэргээх хүсэлтэй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

Туркийн иргэний нисэхийн Turkish Airlines цар тахлын үед олон улсын нислэгүүдээ зогсоосон. Гэхдээ өнгөрсөн зургаадугаар сард ихэнх нислэгээ сэргээсэн билээ.

Энэ удаад тус компаниас ирэх есдүгээр сарын 1-нээс сэргээх хүсэлтэй байгаа олон улсын нислэгүүдээ зарлалаа. Туркийн болон олон улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран судалгаа хийсний эцэст энэ жагсаалтыг гаргасан гэнэ.

Үүнд Ашхабад (Туркменистан), Иран (Тегеран, Тебриз, Шираз, Мешхед), Канад (Ванкувер); Мадагаскар (Антананариву); Эстони (Таллин), Латви (Рига), Гүрж (Батуми, Тбилиси); Вьетнам (Ханой, Хошимин) болон Саудын Арабын Даммам, Эр-Рияд; Алжирын Константин, Оран; Афганистаны Мазари-Шариф; ОХУ-ын Краснодар, Сочи, Казань; Иракийн Сулейман; Энэтхэгийн Мумбаи, Нью-Дели; Иорданы Амман, Литвагийн Вильнюс, Монголын Улаанбаатар, Грекийн Салоник, Мароккогийн  Марракеш, Нигерийн Абужа, Лагос; ӨАБНУ-ын Кейптаун, Йоханнесбург, Дурбан, АНЭУ-ын Абу-Даби багтжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.27.47) 2020 оны 08 сарын 30

Вакцин баталгаатай гартал хил нээж болохгүй ээ

0  |  1
Zochin(125.142.80.145) 2020 оны 08 сарын 20

Hilee neeyee adilhn mnglchudaasa mongo idj yhnvdee !!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
zochin(202.179.21.226) 2020 оны 08 сарын 20

ydaj dotood nislegee neegeech eee HUUK ee

0  |  0
LENIN(182.160.33.33) 2020 оны 08 сарын 30

XURELSUHEE CHI MUU HUDLAA SURJIGNEJ EDIIN ZASGAA BOOMILJ USTGAJ BGA N YNEXR TENEG,ODOO XILEE ONGOILGOJ EDIIN ZASGAA AVARX TSAG N BOLSON HUDLAA POPORDOJ ULGERIIN BAATAR BOLOH GD UNEN TENEG XURELSUH,UDAXGUI GOR N GARCH OGTSORCH,IH HURAL TARAX BOLNOO XARJ BAIGARAI

4  |  1
Top