БНХАУ-д сурдаг оюутнуудын анхааралд

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

БНХАУ-д суралцдаг оюутнуудыг сургуулиас нь заавал ирэхийг шаардаж буй асуудлаар Хятадын Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газраас тодруулахад, “Ковид-19” цар тахал дэлхий дахинд тархаж эхэлсэнтэй холбогдуулж, БНХАУ-ын ГХЯ, Улсын Цагаачлалын газраас 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдөр гаргасан “БНХАУ-ын виз, оршин суух үнэмлэхтэй иргэд хилээр нэвтрэхийг түр хориглох тухай мэдэгдэл” хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ба одоогийн байдлаар мэдэгдэл шинэчилсэн талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй, өөрчлөлт орсон тохиолдолд их, дээд сургуулиудаар дамжуулж, гадаадын оюутнуудад мэдээлэл өгөх болно гэв.

Мөн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан их, дээд сургуулиуд цахим хэлбэрээр бүртгэл хийж, цахимаар хичээл орж байгаа ба заавал ирэхийг шаардахгүй бaйгааг мэдэгдсэн болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top