Тусгай үүргийн онгоцоор 256 иргэн эх орондоо ирлээ

2020 оны 09 сарын 21

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 14 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөснөөс 20-ны өдрийн байдлаар есөн удаагийн нислэг үйлдэж, 2,288 иргэн эх орондоо ирээд байна.

Хуваарийн дагуу өнөөдөр 19:15 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 256 иргэн эх орондоо ирсэн бөгөөд 61 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 16 нь өндөр настан, 38 нь эрүүл мэндийн шалтгаантай, 141 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Намуун”, “Тайж”, “Зүчи” зочид буудалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top