Уест Хэм клубийн дасгалжуулагч, хоёр тогтлогчоос короноавирус илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Английн премьер лигийн Уест Хэм клубийн дасгалжуулагч Девид Мойс, гарааны хоёр тоглогчоос коронавируст халдвар илэрсэн тухай тус клубийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Халдвар илэрсэн хоёр тоглогч нь Исса Диоп, Жош Куллен нар ажээ.

Тэд Карабао цом буюу Лигийн цомын тэмцээнд оролцсоны дараа шинжилгээнд хамрагдахад ийнхүү халдвар илэрсэн байна.

Ингэснээр тэдэнтэй лигийн цомын тэмцээнд учраа таарсан Халл Сити болон гарааны бусад тоглогчдоос шинжилгээ авахаар болжээ.

Эмнэлгийн ачаалал зэргийг харгалзан дасгалжуулагч, тоглогчдыг гэрт нь тусгаарлах юм байна.

Түүнчлэн туслах дасгалжуулагч Алан Ирвинээс ч коронавируст халдвар илэрчээ.

Тэдэнтэй хамгийн сүүлд харилцсан Харрисон Эшби, Жак Уилшер нарыг ч мөн тусгаарлаад байна.


Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top