КОВИД-19 | Британид хөгжүүлж буй вакцины сүүлийн шатны туршилт эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Их Британийн Засгийн газрын харьяа Вакцин хөгжүүлэх түр хорооны дэмжлэгтэйгээр "Novavax" компанийн хөгжүүлж буй вакцины сүүлийн шатны туршилт эхэллээ.

Компанийн мэдээлж буйгаар вакцины эхний хоёр шатны туршилтад 18-84 насны 10 мянган хүн хамрагдсан бөгөөд шинж тэмдэг нь хөнгөн өвчтөнд эсрэг биет үүсэх түвшин өндөр байжээ.

Сүүлийн шатны судалгааны тайлан материалыг боловсруулж Их Британи болон Европын холбооны холбогдох байгууллагад өгснөөр албан ёсны зөвшөөрөл олгох эсэхийг шийдэх юм.

Тус компани ирэх арванхоёрдугаар сар гэхэд АНУ-ын холбогдох байгууллагад албан ёсны зөвшөөрөл авахаар өргөдөл гаргана гэдгээ зарлаж байсан билээ.


Эх сурвалж: Reuters

Top