Тусгай үүргийн онгоцоор 248 иргэн эх орондоо ирлээ

2020 оны 10 сарын 01

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 248 иргэн эх орондоо ирсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай-12, өндөр настан-38, бага насны хүүхэдтэй гэр бүл-50, жирэмсэн-2, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 135 иргэн байна.

Иргэдийг “Корпорэйт” зочид буудал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах хуваарьтай байсан ч дулааны шугамын засварын ажлын улмаас “Эрхэс”, “Тэмүжин”, “Майсон”  зочид буудал, “Синдүра мед” эмнэлэг, “Налгар” амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдэээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (192.82.70.12)  2025 оны 03 сарын 13

Хоол байраа бүү голоороо .Тавтай морил.

1  |  0
Top