Энэтхэгийн Засгийн газрын дэргэдэх Эмийн хяналтын хороо нарийн шинжилгээ хийсний дүнд ОХУ-ын хөгжүүлж буй “Спутник V” вакциныг захиалахаас татгалзлаа.
Вакцины сөрөг нөлөө, хүний биеийн дархлалын системтэй хэрхэн зохицож байгаа болон эмнэл зүйн судалгааг нарийн хийх шаардлагатай гэж үзжээ.
Хамгийн гол нь Энэтхэгт мөрдөгддөг Эм, эмийн бодисын стандартад хяналт тавих зөвлөмжид заасан хэд, хэдэн заалтыг биелүүлээгүй, эсрэг биеийн судалгаа хийгдээгүй гэх шалтгаанаар ийнхүү захиалахаас татгалзсан байна.
Өнгөрсөн есдүгээр сард “Спутник V” вакциныг Реддийн лабораторитой хамтран клиник туршилт хийсний дараа Энэтхэгт нэвтрүүлнэ гэж тохиролцож байсан юм.
Цар тахлын үед анх удаа ОХУ коронавирусний эсрэг вакцинд албан ёсоор бүртгэсэн улс болсон ч мэргэжилтнүүдийн дунд болгоомжлол үүсгэсэн билээ.
Эх сурвалж: NBC News