Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.10.17/ 10:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор 256 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-118, жирэмсэн-асран хамгаалагчтай-4, өндөр настан-1, хөгжлийн бэрхшээлтэй-2, эрүүл мэндийн шалтгаантай-17, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-115 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ болон Улаанбаатар, Хавана, Сүнжин Гранд зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )